Монголбанкнаас 2024оны хоёрдугаар сарын байдлаар мөнгө санхүүгийн болон төлбөрийн тэнцлийн мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.8 хувь болгож бууруулснаа мэдэгдсэн юм. Хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй зудын эрсдэл 2024 оны эдийн засгийн таамгаа эргэн харахад хүргэжээ. Цаашид ч эдийн засгийн өсөлт буурах эрсдэл байгааг хэллээ.
Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд "Төрийн байгууллагуудын цалингийн өсөлт нь эрэлтийн шалтгаант инфляц үүсгэхээс гаднахувийн секторын цалингийн өсөлтийг нэмэгдүүлэх замаар инфляцыг улам нэмэгдүүлэх төлөвтэй байдаг. Шинэчилсэн тооцооллоор цалингийн өсөлт, “Эрдэнэставантолгой" ХК-ийн ногдол ашиг тараалт нь дотоод эрэлтийг нэмэгдүүлнэ. Гэхдээ экспорт нэмэгдэж байгаа нь ханшийг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлж байна. Оны сүүлийн хагаст инфляц бага зэрэг нэмэгдэх ч 2025 оноос зорилтот түвшинд хүрэх хүлээлт байна" гэв.