Finances

Хятад төрөлтийг дэмжих бодлогоо сайжруулна.

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2024-04-25

Хятад улс төрөлтийг дэмжих бодлогоо цаашид сайжруулна гэж засгийн газрын албан ёсны тайланд энэ мягмар гарагт мэдээлсэн байна.

Мөн тэтгэмж, суурь тэтгэврийг нэмэгдүүлэх, хувийн тэтгэврийн тогтолцоог урагшлуулах замаар өсөн нэмэгдэж буй өндөр настнуудын нийгмийн хангамжийн тогтолцоог дэмжих төлөвлөгөөг нарийвчлан тусгасан байна.

Хятадын хүн ам 2023 онд хоёр дахь жилдээ дараалан буурч, шинэ төрөлт 2016 оны тал орчим хувьд хүрсэн байна. Мөн 2022 онд гэрлэлтийн тоо түүхэн доод хэмжээндээ хүрсэн зэрэг хүн ам зүйн хүчин зүйлсдээ зайлшгүй анхаарах шаардлага үүсээд байгаа юм. Нэг хүүхэдтэй байх бодлого 2016 онд албан ёсоор дуусгавар болсон. 2021 он хүртэл хүүхдийн тоонд хязгаарлалт тавьж байсан бол 2021 оноос энэхүү бодлогодоо бүрэн цэг тавьсан юм.

Холбогдох сэдэв: