Олон улсын зах зээл

ОХУ-аас БНХАУ-д бараа, таваар, түүхий эд, үйлчилгээ нийлүүлдэг компаниудыг нэмэлтээр хориг арга хэмжээнд орууллаа

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-08-27

АНУ болон барууны орнууд ОХУ-ын Украйнд явуулж буй цэргийн ажиллагааны хариу болгож хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнүүдээ өргөтгөж ОХУ-ын эдийн засаг, цэрэг-армийн аж үйлдвэрлэл, чадавхад учрах дарамтыг нэмэгдүүлсээр байна. Өнгөрөгч долоо хоногт АНУ-аас танилцуулсан нэмэлт хориг арга хэмжээний шийдвэрээр ОХУ-аас БНХАУ-д бараа таваар, түүхий эд, үйлчилгээ нийлүүлдэг 400 гаруй компаниудын нэрсийг нэмэлтээр оруулж байгаагаа зарлалаа. Эдгээр компаниудын ихэнх нь металл боловсруулагч, уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч борлуулагч, технологи хөгжүүлэгч, санхүүгийн компаниуд, цэрэг армын үйлдвэрлэл эрхлэгч нар байсан байна.

Дээрх компаниуд АНУ-ын хориг арга хэмжээнд нэмэгдэн орсноор төлбөр тооцоо, тээвэрлэлт, даатгал хийх зэрэгт ихээхэн хүндрэл учрахаас гадна ОХУ болон БНХАУ-ын зүгээс эдгээр хүндрэлүүдийг даван туулахад бэрх байвал БНХАУ-ын зүгээс нийлүүлэгчдээ солихоос өөр аргагүйд хүрэх юм.  БНХАУ-ын зүгээс уг хориг арга хэмжээг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд өөрийн улсын аж ахуй нэгжүүдээ эдийн засгийн шударга бус арга хэмжээнд өртөхөөс хамгаалахаа амлаад байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: