ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин үнэмлэхүй ялалт байгуулж, тав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр боллоо.
Өдгөө 71 настай тэрээр урьдчилсан дүнгээр 87.8 хувийн санал авснаар ийнхүү зургаан жилийн шинэ бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж байна. FOM байгууллагын мэдээлснээр Путин 87.8 хувийн санал авсан нь Зөвлөлт Холбоот Улсын дараах түүхэн дэх хамгийн өндөр хувиар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдол болж байгаа юм. Харин коммунист нэр дэвшигч Николай Харитонов 4 хувь хүрэхгүй санал авч 2-р байранд орсон байна.
Эх сурвалж: Reuters