Ойрх Дорнодод хурцадмал байдал нэмэгдэв.

Нийтэлсэн:
Э.Анарболд
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Ойрх Дорнодод хурцадмал байдал нэмэгдсэнээр хөрөнгийн биржүүд баасан гаригийг таагүй эхлүүлэв.

Өнгөрөгч даваа гарагт Ираны элчин сайдын яам руу Израилаас агаарын цохилт өгсөн байх магадлалтай гэсэн мэдээ гарсан байна. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өчигдөр өгсөн мэдэгдэлдээ "Бидэнд хор хөнөөл учруулсан эсвэл бидэнд хор хөнөөл учруулахаар төлөвлөж байгаа хэн бүхэнд тус улс хохирол учруулах болно" гэж хэлсэн нь илүү өргөн хүрээтэй дайн дэгдээх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэв.

Улмаар геополитикийн хурцадмал байдлаас үүдэн S&P500 индекс нэг өдрийн дотор 1.23 хувиар буурсан бол газрын тосны үнэ(WTI)  мөн нэг өдрийн дотор 1.36 хувиар өсөв.

Холбогдох сэдэв:
No items found.