Олон улсын зах зээл

Ши Жиньпин ЗГ-ын албан тушаалтнуудад хандан БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг зорилтот 5% орчимд хүргэхэд анхаарлаа хандуулахыг санууллаа

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-10-17

БНХАУ-ын 2024 III-р улирлын эдийн засгийнөсөлтийг шинжээчид 4.5%-тай гарна гэж таамаглажбайгаа нь сүүлийн 6 улирлын хамгийн сул үзүүлэлт болж магадгүй байна. БНХАУ-ынзүгээс XIV-дэх 5 жилдээ буюу 2025 оны төгсгөл гэхэд эдийн засгийнөсөлтөө 5%-д хүргэх зорилт тавьсан байгаа бөгөөд уг өсөлтийг хангахталаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин ЗГ-ын албан тушаалтнуудад санууллаа.

Сүүлийн үеийн эдийн засгийн дэмжих хөтөлбөрүүд БНХАУ-ын хөрөнгийн захыг түүхэнөсөлтөд хөтөлсөн ч уг өсөлт саарч HSI индекс өмнөх оргилоосоо 13орчим хувь, CSI300 индекс 14 орчим хувь тустус буураад байна. Зах зээл өсөлтийг дахин өдөөх мэдээлэл, мэдэгдлүүдийг хүлээжбайгаа бөгөөд одоогоор хамгийн ойр болох голлох мэдэгдэл нь 10р сарын сүүлээрболох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо (National People’s Congress Standing Committee) -ны хурал болоод байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: