Accounting

Туркийн төв банк алтны нөөцөө дахин нэмэгдүүлэв.

Нийтэлсэн:
Нийтэлсэн огноо:
2024-04-25

Туркийн инфляц хоёрдугаар сард 67.07 хувьд хүрч, хүлээгдэж байснаас давлаа гэж Туркийн Статистикийн хүрээлэн даваа гарагт мэдэгдэв. Одоогоор бодлогын хүү нь 45% байгаа юм. 85 сая хүм амтай хөгжиж буй зах зээлд ийм өндөр инфляц үүссэн гол шалтгаан нь хэт их урсгал тэнцлийн алдагдал, гадаад валютын өрийн хэмжээ асар их нэмэгдсэн болон Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хүүгийн бодлогын буруу шийдвэр зэргээс үүдэлтэй.

Улмаар улс орны эдийн засагт үүсээд байгаа тогтворгүй байдлыг бууруулахын тулд Туркийн төв банк алт ихээр худалдан авч байгаа билээ. 1-р сард алтны нөөцөө 12 тонноор нэмэгдүүлсэн бөгөөд нийт нийцийн хэмжээ 552 тонн болсон байна. Энэ нь гадаад зах зээл дээр алтны эрэлтийг нэмэгдүүлж байгаа юм.

Холбогдох сэдэв: