Олон улсын зах зээл

UBS банк 2024, 2025 онуудын БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглалуудаа буурууллаа

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-08-29

UBS банк БНХАУ-ын 2024 оны эдийн засгийн өсөлтийг 4.9%-өөс 4.6%, 2025 оны таамаглалыг 4.6% -иас 4% болгон тус тус буурууллаа. UBS банк БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл таамаглаж байснаас гүн гүнзгий уналтад орсон гэж онцлон тэмдэглээд тус үйл явдал нь эдийн засгийн ерөнхий дата үзүүлэлтүүдэд анх таамаглаж байснаас ч илүү сөргөөр нөлөөлөх төлөвтэйг дурдлаа. Үл хөдлөх хөрөнгийн салбар нь БНХАУ эдийн засгийн 30% орчим хувийг шууд бусаар эзэлдэг бөгөөд өсөлтийн чухал хэсэг байсаар ирсэн. Тиймээс тус салбарын уналт удаан үргэлжлэх нь өрхийн хэрэглээ, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн эрчим зэрэгт сөрөг нөлөө үзүүлсээр байна.

БНХАУ-ын засгийн газраас урьдчилгаа төлбөрийн шаардлага болон ипотекийн зээлийн хүүг бууруулах, орон сууц худалдан авахад тавих хязгаарлалтыг хөнгөвчлөх зэрэг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодлогыг зөөлрүүлсэн ч хэрэгжилт удаашралтай, зах зээлийн итгэл багатай зэргээс шалтгаалан эдгээр арга хэмжээ хязгаарлагдмал нөлөө үзүүлсээр байна.

Сүүлийн үеийн тоон үзүүлэлтүүдээс харахад 50 хотын орон сууцны дундаж үнэ 7р сард 2.7%-иар буурч, шинэ орон сууцны барилгын ажил 2017 оны мөн үетэй оролцоо түвшинд очсон нь салбарын идэвх сул хэвээр байгааг харуулж байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: