Дотоодын зах зээл

Улсын хэмжээнд 11р сарын инфляц 8.1 хувьтай гарлаа.

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-12-11

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 10 дугаар сард улсын хэмжээнд 7.0 хувь гарсан бол 11 дугаар сард 8.1 хувь болж VI-р сараас хойш тасралтгүй өслөө.

Монгол банк инфляцыг дунд хугацаанд 6±2%-ийн интервалд тогтворжуулахыг зорьж байгаа бөгөөд 11 сарын инфляцын түвшин уг интервалыг даваад байна. 2020 оны 6р сард 16.9 хувьд хүрээд байсан инфляц 2024 оны 6р сар хүртэл тасралтгүй буурсан ч 7р сараас эргээд идэвхжиж сүүлийн 5 сарын турш зогсолтгүй өссөөр байна.

11р сарын инфляц 8.1 хувь гарсанд импортын бараа, бүтээгдэхүүний нөлөөлөл хамгийн өндөр байгаа бөгөөд цаашид цахилгаан эрчим хүчний үнийг айл өрх, аж ахуй нэгжүүдэд нэмснээс үүдэн инфляц үргэлжлүүлэн өсөх хандлагатай байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: