Олон улсын зах зээл

Ураны эрэлт цаашид үргэлжлэн нэмэгдэнэ

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Дэлхий нийтээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж дэлхийн дулаарлаас сэргийлэх зорилгоор шатамхай түлшнээс татгалзаж буй энэ үед цэвэр энергийн эх үүсвэрүүд болох цөм, нар, салхи, усны эрчим хүчний эрэлт эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхий нийт цахилгаан эх үүсвэрийнхээ 35% гаруй хувийг дан ганц нүүрснээс гарган авдаг бөгөөд энэ тоог бууруулах зорилгоор олон улсын төсөл хөтөлбөрүүд, засгийн газрын бодлогуудыг эрчимтэй хэрэгжиж 2030 он гэхэд 4% хүртэл бууруулах төсөөлөлтэй байна.

Тэгвэл голлох цэвэр энергийн эх үүсвэр болох цөмийн цахилгаан станцуудын хувьд 2030 он хүртэл нийт цахилгаан эх үүсвэрийн 10% гаруй хувийг хангасан хэвээр байх тооцоололтой байна. Цөмийн цахилгаан станцын гол түлш нь уран бөгөөд ураны нийт эрэлт нийлүүлэлтээс давж өссөнтэй холбоотойгоор U308 буюу ураны оксидын фучьюрсын ханш 2023 оны доод ханшаас 2024 оны 01 сарын дээд ханшиндаа хүртэл 122.5% хувийн өсөлт үзүүлжээ. Шинжээчид ураны эрэлт нийлүүлэлтийг 2026 он гэхэд тогтворжино гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ энэ тооцоолол цөмийн цахилгаан станцууд дундарсан нөөцөө хэр хэмжээгээр нөхөхөөс шалтгаалах ба хэрэв станцууд төсөөлснөөс илүүгээр нөөцөө нэмсэн тохиолдолд эрэлт дахин өсч 2029 онд л эрэлт нийлүүлэлт тогтворжих боломжтой юм.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: