Олон улсын зах зээл

Volkswagen групп АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Rivian-д 5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт оруулна

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-07-08

Volkswagen групп нийт 5 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг АНУ-ын цахилгаан машин үйлдвэрлэгч Rivian компанид оруулахаа зарласны дараагаар Rivian компанийн хувьцаа 18 ам. доллароос давж 50 гаруй хувиар өслөө. Volkswagen групп эхний ээлжинд 1 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд хийх бөгөөд үлдсэн 4 тэрбум ам. долларыг 2026 он хүртэл шат дараатайгаар хийхээр төлөвлөжээ.

Тус хөрөнгө оруулалт нь 2 компанийн ирээдүйн цахилгаан автомашинуудад ашиглагдах шинэ үеийн платформыг хөгжүүлэхэд түлхүү ашиглагдахаар төлөвлөгдсөн байна. Rivian компанийн хувьд цахилгааны архитектурыг хялбаршуулж чадсан дизайныг хөгжүүлсэн туршлагатай бөгөөд уг туршлага дээр Volkswagen групп өөрийн туршлагыг нэгтгэснээр хоёр компанийн цахилгаан автомашины үнэлэмж нэмэгдэж, программ хангамжийн хөгжил хурдсаж, зардал буурах давуу талтай болж байна.

Rivian компани нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хой

ш хараахан ашигтай ажиллаж эхлээгүй байгаа бөгөөд автомашины салбарт энэ нь тийм ч онцгой тохиолдол биш юм. Тус компанийн хувьд сүүлийн 2 жилд машин үйлдвэрлэлд ойролцоогоор 12 тэрбум ам. доллар зарцуулсан бол 7 тэрбум ам. долларын л борлуулалт хийсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: