Япон улсын 2024 оны 2-р улирлын ДНБ-ий өсөлт эдийн засагчдын таамгаас доогуур гарчээ
Өнгөрсөн Ням гараг буюу 9-р сарын 8-нд зарлагдсан Япон улсын 2-р улирлын ДНБ 600 их наяд иен буюу 4.2 их наяд ам.доллар гарч өнгөрсөн улирал буюу 2024 оны 1-р хагсаас 0.7%-иар өсөж. Эдийн засагчид өнгөрсөн жилтэй харьцуулсан бодит ДНБ-ий өсөлтийг 3.1% гарна гэж төсөөлсөн бол бодит үзүүлэлт 2.9% гарсан. ДНБ-ийг задаргаагаар нь харвал Японы эдийн засгийн 50-иас дээш хувийг эзэлдэг хувийн хэрэглээ (Private Consumption) 0.9%-иар өссөн бол капиталын хөрөнгө оруулалтын зардал (Capital Expenditures) 0.8%-иар өсжээ. Өрхийн хэрэглээ (Household Consumption) 0.9%-иар, хувийн орон сууцын хөрөнгө оруулалт (Private Residential Investment) 1.7%-иар, засгийн газрын хэрэглээ (Government Consumption) 0.1%-иар тус тус өссөн бол цэвэр экспорт (Net Export) 6.1%-иар буужээ.
Хэдийгээр эдийн засагчид тогтворгүй хөрөнгийн зах зээлийн байдлаас хамааран 9-р сард Японы төв банк бодлогын хүүгийн түвшинд өөрчлөлт оруулж чадахгүй гэж таамаглаж байгаа ч ДНБ болон бусад эдийн засгийн үзүүлэлтүүд сайн гарч байгаа нь цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлалыг нэмэгдүүлж өгч байгаа аж. ДНБ-ий өсөлт эдийн засагчдын төсөөллөөс доогуур гарсан хэдий ч шинжээчид болон хөрөнгө оруулагчид Японы эдийн засаг дээрдэнэ гэсэн хүлээлттэй хэвээр байна.