Олон улсын зах зээл

Япон улсын инфляц буурлаа

Нийтэлсэн:
Х.Мөнхжин
Нийтэлсэн огноо:
2024-02-27

Япон улсын инфляцын түвшин 1-р сард 2.2%-д хүрч өнгөрсөн сарын 2.6%-иас буурсан үр дүн гарсан байна.

Япон улсын инфляцын түвшин 1-р сард 2.2%-д хүрч өнгөрсөн сарын 2.6%-иас буурсан үр дүн гарсан байна. Мөн суурь инфляц буюу хоол хүнс болон эрчим хүчний үнийг оролцуулаагүй дүн нь 1-р сард 2.0%-д хүрч өнгөрсөн сарын 2.3%-иас буурсан байна.

Өнөөдөр зарлагдсан энэхүү инфляцын бууралт нь эдийн засгийн идэвхжилт сул хэвээр байгааг илтгэж байгаа юм. Японы төв банкны зүгээс 2016 оноос эхлэн эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд мөнгөний хэт зөөлөн бодлого баримталж байгаа бөгөөд энэхүү бодлогод өөрчлөлт оруулах тухай таамаглал гараад байгаа юм. Гэвч өнөөдөр зарлагдсан мэдээлэл мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах магадлалыг бууруулж байна.

Эх сурвалж: Bloomberg

Холбогдох сэдэв: