Ирэх 7 хоногийн 3дах өдөр буюу 07/31-нд Японы төв банкны бодлогын хүүний шийдвэр гарахаар хүлээгдэж байна. Блүүмбергийн судалгаанд оролцсон 48 эдийн засагчийн 14 нь хүүг өсгөх хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн нь зах зээлд хүүг өсгөх магадлал бага байгааг харуулж байна.
Мөн ирэх 9 болон 10р саруудад болох бодлогын хүүний шийдвэрүүдээр ч хүүг өсгөх магадлал төдийлөн өндөр биш байсаар байна. Есдүгээр сард болох хурлаар хүүг өсгөх магадлал 19%-иас өсөж 27%-д хүрсэн бол 10р сард болох хурлаар хүүг өсгөх магадлал 35%-тай байна.
Японы хувьд сүүлийн үеийн эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сайн ч биш муу ч биш холимог гарч байгаа, инфляцын хүлээлт өндөр байгаа зэрэг нь Японы төв банкны дараагийн алхмыг зах зээл таамаглахад хүндрэлтэй болгож байна. Гэсэн хэдий ч эдийн засагчдын цөөн хэсэг нь хүүг нэн даруй нэмэгдүүлнэ гэж харж байгаа бол үлдсэн хэсэг нь оны төгсгөлд нэмэгдүүлэх алхам хийж эхлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline