Зарим томоохон технологийн компаниудын гүйцэтгэл хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүй тул АНУ-ын томоохон индексүүд уналттай арилжаалагдаж байна
Технологийн хэд хэдэн томоохон компаниудын улирлын тайлан шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан, Альфабет (Google-ийн толгой компани) -ын хиймэл оюун ухаанд зарцуулсан зардал шинжээчдийн таамаглалаас давсан, Теслагийн орлого хүлээлтэд хүрээгүй, робот таксины төсөл хойшилсон зэрэг шалтгаануудын улмаас АНУ-ын томоохон индексүүд болох S&P500, технологийн компаниуд төвлөрсөн индекс болох NASDAQ индексүүд уналттай арилжаалагдаж байна. S&P500 индексийн хувьд 1 өдрийн дотор 2% орчим унаж 2022 оны 12 сараас хойших өдрийн хамгийн өндөр уналтыг үзүүлэв. Харин NASDAQ индекс 3% орчим унав.
Энэхүү үйл явдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчид цөөн хэдэн зах зээлийн өсөлтийг бий болгож байсан компаниудад хэт төвлөрсөн хөрөнгө оруулалтаа бууруулж багцын төрөлжилтийг нэмэгдүүлэх хандлага нэмэгдэж байгааг шинжээчид онцолж байна. Хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалтын багцын төрөлжилт нэмэгдсэнээр зах зээлийг илүү тогтвортой өсөлтөд хүргэх боломжтой юм.
Эх сурвалж: Bloomberg
#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline