Тардай Гантөмөр
Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
Phone
Email

Т.Гантөмөр нь 1989 онд Улаанбаатар хотын Политехникийн Дээд сургуулийг Уул уурхайн цахилгаанч, механикч инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны магистр, Монгол Улсын зөвлөх инженер.

Ажлын гараагаа 1989 онд Шарын Голын нүүрсний уурхайгаас эхлүүлсэн бөгөөд тус уурхайн ЦШС-ний хэсэгт цахилгааны слесарь, релей тохируулгын инженер болон нүүрсний хэсгийн механик инженерээр 8-н жил ажилласан бөгөөд 1997 оноос Улаанбаатар хотын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газарт төслийн болон хангамжийн мэргэжилтнээр дэвшин ажилласан.

2000 онд Очир Ундраа ХХК-ийг үүсгэн байгуулж өдгөө 23 дахь жилдээ Очир Ундраа группийг салбарлан тэлж, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Очир Ундраа Групп нь Монгол Улсын эдийн засгийн хөгжпийн тулгуур болсон стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, барилга, дэд бүтэц, хими, санхүүгийн салбаруудад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх компани юм.

Нийтэлсэн мэдээ
Одоогоор байхгүй.